Жүжигчин А.Ганчимэг фэйсбүүкээс татгалзажээ
“Хэцүү анги”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин А.Ганчимэг фэйсбүүкээс татгалзажээ.
Учир нь фэйсбүүкийн зарим хэрэглэгчид маазарч байна гэж эндүүрээд хэтэрхий соёлгүй загнаж буйд жүжигчин бүсгүй сэтгэл дундуур явах болсон байна.
Энэ тухайгаа тэрээр өөрийн инстаграм хуудаснаа бичжээ.
Тэрээр “Би инстаграмд дуртай… Бас нээх урт урт юм бичээд л уянгалж, цэцэрхээд байх дургүй.. Гэхдээ нэг зүйлийг хэлж бас уриалмаар санагдаад болдоггүй ээ… Сошиалд биднийг харж дуурайж байгаа олон хүүхдүүд, залуучууд байгаа… ажиглаад байхад зарим хүмүүс хөгжилтэй пост гэж эндүүрээд соёлын доголдолтой зүйлийг их оруулах юм (ялангуяа facebook… би хэрэглэхээ бараг больсон) Хараалын үг, сөрөг коммэнт, худлаа реклам, буруу үлгэр дуурайлал.. хэдий хувь хүний орон зай ч гэлээ хүссэн хүсээгүй олон хүнд шууд нөлөөлж байгаа гэдгээ ойлгож, нэг талаараа хариуцлагатай хэрэглэх хэрэгтэй юм шиг… Сөрөг биш эерэг, хөгжилтэй+хэрэгтэй байцгаая!!! Бүх юм багаас эхлэнэ… ядаж л өөрсдийнхөө хүүхдүүдийн төлөө оруулах постдоо хүртэл шүүлтүүртэй хандаж сурцгаая… Би ч өөрөө суралцаж л явна… хамтдаа өөрчлөгдөе” гэжээ