УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд нар ураг барилдаж буй сурагтай.
Тодруулбал, С.Одонтуяагийн зээ дүү буюу түүний том эгчийнх нь хүү Б.Сэргэлэн хэмээх залуу дуучин Д.Болдын “амин” хайртай охин дүү Ц.Хулантай үерхэж эхэлжээ.
Ц.Хулангийн тухайд 2000 оны эхээр хүүхнүүдийг хуйлруулдаг байсан “Хулан” тураах төвийн эзэн Ж.Цолмонгийн ганц охин юм.
Ёстой аль аль нь бэлтэй, нэртэй айлын зүстэй хүүхдүүд.
Нижгэр хуримын тухайд цаг хугацааны асуудал гэх.
Ямартаа ч, монголд бас нэг сонирхол татам хосууд нэгээр нэмэгдсэн нь Б.Сэргэлэн, Ц.Хулан нар болоод байна.