“Эрдэнэс тавантолгой” ХК-иас өнөөдөр мэдээлэл хийв. ЭТТ компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсийн дарга М.Амарбаяр “Компанийн зүгээс ногдол ашгаа шуурхай, чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэхийн төлөө ажиллаж байна. 2019 оны ашгаасаа ногдол ашиг хуваарилах ХК-иудын жагсаалтыг МХБ-ээс гаргасан.
Нийт 29 компани ногдол ашиг олгохоос Мандал даатгал 2.5 тэрбум, АПУ ХК 76 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилна.
Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилах бөгөөд үүнээс 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгнө” гэв.