Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх сарын 2,4-ны өдрүүдэд БНСУ, Япон улсаас иргэдээ тусгай үүргийн нислэгээр авахаар болсон.
Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 5600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргачихаад байна. Тухайлбал, АНУ-аас өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан байгаа аж. Гэвч эдгээр иргэнийг газар газраас нь очиж авах боломж байхгүй. Бид хамгийн боломжит хувилбараар ажиллана гэдгээ Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдэгдлээ.