Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон, сайн мэдээ. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийсэн. Вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд, гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн 14 хоног үргэлжлэн тусгаарлагдаж өөрсдийгөө хянах ёстой. Энэ дүрмийг дагах болно. 2020 гуравдугаар сарын 29-нд коронавирусийн анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Мөн ХӨСҮТ-д 16, Сэлэнгэд аймагт тусгаарлагдаж байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна” гэлээ.