Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 15-н хүртэл загас агнахыг хориглодог. Амьтаны тухай хуульд заасны дагуу энэ үеэр загас агнуур хориотой. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг байна. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг ажээ. Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас аж.
Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг.
Тухайлбал: Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20 хүртэл, Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл, омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30, зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30, Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог ажээ.