“Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Учир нь түүнийг ажил, үүргээ хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Тэрээр тус албан тушаалд 2016 онд томилогдон ажиллаж байсан боловч өнгөрсөн сарын 10-ны өдөр ажлаас нь чөлөөлж уг албан тушаалд С.Батбаатар томилжээ.