Ховд аймгийн Дөргөн суманд “Хог биш мод тарья’ аяныг эхлүүлсэн байна. Энэ аяны хүрээнд Соёлын төв болон сумын Залуучуудын холбоо хамтран Соёлын төвийн гадна ногоон байгууламжид 70 ширхэг шар хуайс, хайлаас зэрэг модыг тарьжээ. Дөргөн сумын хувьд говь, хээрийн бүсэд харьяалагддаг их онцлог сум. Тийм сүүлийн жилүүдэд Төр, захиргааны байгууллагуудаас гадна иргэд ч хашаа болон голын ай сав газраар мод ихээр тарьж байгаа аж.