Н.Цэлмүүн:’МАК Цемент ХХК’ үнэ нэмээгүй

МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Н. Цэлмүүн өөрийн твиттертээ “МАК Цемент ХХК цементийнхээ үнийг нэмээгүй үйлдвэрийн үнээр борлуулж байгааг мэдэгдье. Үнэ хөөрөгдүүлж иргэдийг хохироож байгаа хүмүүсээс өөрсдийгөө сэргийлэх үүднээс борлуулалтын цэгээс худалдан авахыг зөвлөе! #макцемент’ хэмээн бичсэн байна.

Учир нь манай улсад бүтээн байгуулалтын ажиллууд улирлын чанартай хийгддэг бөгөөд МАК компаний цементийн эрэлт ихэсч үнэ нэмэгдсэн талаарх мэдээлэл цахим орчинд явж эхэлсэн.

Дээрх мэдээлэл худал болохыг МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Н. Цэлмүүн бичжээ. Тус компаний цементийг дараах газруудаас авах боломжтой юм байна.

Н.Цэлмүүний хувьд нөхөр хүүхдийн хамт АНУ-д хөл хорионд ороод байгаа бөгөөд “нутаг буцах зайлшгүй шаардлагатай байгаа иргэдийнхээ боломжийг хулгайлахгүй’ хэмээн мэдэгдээд буй билээ.