Ардчилсан намын ҮБХ-ны XIII хуралдаан өнөөдөр /2020.05.11/ болжээ. Энэхүү хуралдаанаар АН-ын дэд даргаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг томилжээ. Түүнийг Б.Дэлгэрмаагийн оронд томилж байгаа нь энэ аж. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. АН эмэгтэйчүүдээ, тэр дундаа залуучуудаа дэмжих бодлого барьж ажиллаж байгаа юм байна.