Хуульч Д.Мөнх-Эрдэнэ МАН-аас гарах хүсэлтэй өгсөн байна. Тэрээр намаасаа гарч байгаа шалтгаанаа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 24-р тойрогт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг дэвшүүлж байгааг эрс эсэргүүцэж буй учир дээрх шийдвэрийг гаргалаа хэмээн бичсэн байна. Мөн дээрх хоёр улс төрчтэй өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Түүний намаас гарах хүсэлтийг нь хүргэж байна.
Д.Мөнх-Эрдэний хувьд МАН-ын гишүүн байхдаа ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын хууль, эрхзүйн газрын дарга, Хотын даргын ахлах зөвлөх зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан билээ. Хэдийгээр тэрээр СБД-т “Дархлагдсан’ улс төрчдийг сөрж өрсөлдөнө хэмээн мэдэгдээд байгаа ч чухам аль нам эвслээс нэр дэвших нь тодорхойгүй байна.