ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт хяналт руу шилжлээ. Ингээд нийт 10 хүн эдгэрч, 27 хүн эмчлэгдэж байна. Мөн хоёр хүн эдгэрч, гарах дөхсөн байгаа. Давтан шинжилгээ хийгээд коронавирус илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу гаргах болно.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 80 хүнд шинжилгээ хийлээ. Тодруулбал, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 29 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 жолоочоос коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн тандалт судалгаанд байна” гэлээ.