УОК өчигдөр/2020.05.25/ хуралдсан. Уг хуралдаанаар тус комиссын гишүүд, СЕХ-ны гишүүдтэй хамтран боловсруулсан сонгуулийн үеэр мөрдөж ажиллах “түр журам’-ын төсөлтэй танилцсан байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед анх удаа УИХ-ын сонгуулийг зохион явуулах гэж байгаатай холбогдуулан тус “Түр журам’-ын төсөл боловсруулаад байгаа юм.
Тус журамд УИХ-ын 2020 оны сонгууль сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулжээ. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм, хугацаа зэрэг зүйлсийг тусгаж өгсөн байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж үзжээ.