Өнөөдөр буюу 2020.06.04-ний өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан эхэллээ. Харамсалтай нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг үл тоож шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэнгүй.
Түүнийг Тост, Тосон бумбын хэрэгт холбогдуулан шалгаж, прокурор хянаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг түүнгүйгээр эхэлсэн ч ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг хэлэлцүүлэг дууссаны дараа мэдээллэх болно.