Шилүүстэй сумын эмч нар “Ковид-19′-ын халдвартай хоёр иргэнийг эдгээжээ

Коронавирусний халдвар авч Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч өчигдөр/2021.03.15/  гэрийн тусгаарлалтад шилжжээ. Энэ нь Ковид 19-ийн халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан эмчилсэн анхны тохиолдол болжээ.

Орон нутгийн эмч нарыг чадавхижуулах,  коронавирусын халдвар тээгчийг аймаг суманд тусгаарлан эмчлэх, ЭМЯ-аас мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ийнхүү анх удаа сумын эмнэлэгт ковидыг халдварыг эмчилж чадсан байна.