Увс аймагт гурав хоногийн хөл хорио тогтоолоо

Тавдугаар сарын 28-ны 08 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд орох, гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласныг Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Мөн хугацаанд

  • барааны зах, дэлгүүр
  • ресторан
  • цайны газар
  • кофе шоп
  • үсчин гоо сайхан
  • авто угаалга болон засварын төв
  • түүхийн эдийн цэг
  • банкны үйл ажиллагааг хоригложээ.