Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая доллар залилсан хэрэгт тус банкны хоёр ажилтан холбоотой болох нь тогтоогджээ

Өнгөрсөн сарын 25-нд Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар сарбараас хуурамч бичиг баримт бүрдүүлэн хоёр сая ам доллар залилсан хэрэг гарсан. Хэргийг Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү Б.Энхбаатар нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд тус хэрэгт банкны хэд хэдэн ажилтан холбоотой байж магадгүй талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Хэргийг шалгах явцад БНХАУ-ын иргэний үүсгэн байгуулсан “Эрдэнэт лайт” компанийн Худалдаа, хөгжлийн банкны долоон ажилтан дансных нь мэдээлэлд хандсаныг тогтоосон байна. Тодруулбал  тус компаний данснаас хоёр сая ам доллар залилж авахаас өмнө тус банкны долоон ажилтан дансруу орж мэдээлэл харсан байна. Тэднээс хоёр нь залилагч нартай холбоотой болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл байна. Тэдний тус банкнаас залилсан хоёр сая ам доллараас 300 мянгыг нь  олоогүй, бусдыг нь эд мөрийн баримтаар хураасан аж.

Дээрх хэргийн дөрвөн холбогдогчийн хоёр нь болох Б.Бямбадорж, Б.Баттулга нар хуурамч бичиг баримт, тамга тэмдэг ашиглан ХААН банк болон иргэдээс 327 сая төгрөг залилсан хэрэгт холбогдож байсан бөгөөд энэ хэргийнх нь шүүх хурал энэ сарын 8-нд товлогдсон байсан боловч тэд дахин Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам доллар залилсан учир хэргийг нэгтгэж прокурорын хяналтад авчээ.