“Насны хишиг”, жирэмсэн эхийн тэтгэмжийг олгож эхэллээ

“Насны хишиг”, жирэмсэн эхийн тэтгэмжийг  өнөөдрөөс буюу 2021 оны зургадугаар сарын 18-нд олгож эхэлнэ. Тодруулбал, цалинтай ээж, жирэмсэн эхийн тэтгэмж, насны хишиг олгох аж.

Ахмад настны тухай хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.

“Насны хишиг”-ийг 2021 оноос эхлэн Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлдэг болсон. Ингэснээр иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн.