Арбидол зэрэг вирусийн эсрэг эмийн үнийн хязгаарыг тогтоожээ

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өнөөдөр 12.30 цагт мэдээлэл хийх аж.  Тус газраас Эм ханган нийлүүлэх байгууллагуудын холбооны төлөөлөл, вирусийн эсрэг эм импортлох тусгай зөвшөөрөл авсан 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, вирусийн эсрэг эмийн үнийн хязгаарыг тогтоох талаар санал солилцож Арбидол, Ремдесивир зэрэг хэд хэдэн эмийг хэрэглэгчдэд худалдаалах үнийн хязгаарыг тогтоожээ.  Вирусийн эсрэг эмүүдийг худалдаалах үнийн жагсаалтыг хэвлэлийн хурлаар ил болгох юм байна.