Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэлх замын хөдөлгөөнийг 10 хоног хязгаарлана

Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг өчигдөрийн/2021.07.29/ 23:00 цагаас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд хязгаарлахаар болжээ.

Тус замд 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэл хийнэ. Энэ үеэр кабель шугам зэргийг цогцоор нь цэгцлэх, засварлах, зэрэг зам засварын ажлыг богино хугацаанд дуусгахын тулд гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар ажиллах юм байна.