“Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын зурваст 30 орчим онгоцны үзүүлбэр болно

“Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын зурваст өнөөдөр 10:00-ээс 16:00 цагийн хооронд “Buyant-Ukhaa air show-2021” болно. Энэхүү арга хэмжээ нь манай улсад анх удаа болох гэж байгаа бөгөөд тус буудлын цаашдын ашиглалтын талаарх мэдээлэл, бага оврын агаарын хөлгүүдийн болон захиалгат нислэгийн танилцуулга, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх танилцуулга, хүнгүй нисэх төхөөрөмжийн танилцуулга, нисэхийн сургуулийн танилцуулга, шүхрээр буух сонирхолтой үзүүлбэр, дурсгалын зураг авхуулах чөлөөт үйл ажиллагаа болох юм байна.