Энэ сарын 1-7-нд Хятад улсын хэмжээнд давхардсан тоогоор 515 сая иргэн аялсан нь тахлын өмнөх үеэс 70.1 хувиар сэргэсэн байна. Ингэснээр тус улсын дотоодын аялал жуулчлалын орлого 389.061 тэрбум юаньд хүрсэн байна. Энэ нь тахлын өмнөх мөн үеийн 59.9 хувьтай тэнцэж байна.
БНХАУ-ын иргэд амралтынхаа үеэр цаг агаар, орон нутгийн цар тахлын нөхцөл байдлын улмаас дунд болон холын аяллаас татгалзаж оршин суугаа бүс нутагтаа ойрын зугаалга, аялал хийсэн ажээ.