ЭМЯ: Шинээр 1920 тохиолдол бүртгэгдэж, 6085 иргэн эдгэрлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1920 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн нас баржээ. Мөн 6085 хүн эдгэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1053 нь Улаанбаатар хотод, 867 нь орон нутагт байна. Одоогоор 19574 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3585 нь хүүхэд, 1393 нь жирэмсэн эх байгаа аж. Гэрийн хяналтад 56069 хүн байна.