“Эрдэнэс Монгол’ ХХК-ийн  захирал Д.Хаянхярвааг үргэлжүүлэн 30 хоног хорих шийдвэр гарлаа

“Эрдэнэс Монгол’ ХХК-ийн  захирал Д.Хаянхярваагийн  гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийж улмаар их хэмжээний мөнгө, валют илрүүлэн 48 цагийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Тэгвэл түүний 48 цагийн хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх түүнийг үргэлжүүлэн хорих эсэхийг өнөөдөр 10 цагаас хэлэлцэхээд үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан байна.

Түүнийг тендер сонгон шалгаруулахдаа бусдаас хахууль авч давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн хорьж шалгаж байгаа юм.