Өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 19 минутад БНСУ-ын Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд Согиипо хотын баруун өмнө зүгээс 41 км-ийн зайд орших далайн бүс хэсэгт 17 км гүнд гипоцентртэй, 4.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
БНСУ-ын цаг уурын албанаас Чэжү аралд таван баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн нь 1978 оноос хойш Чэжү арал болон ойролцоох бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байлаа гэж мэдээлсэн юм.
Иймээс Чэжү аралд оршин сууж буй Монгол иргэд Та бүхэнд болзошгүй байгалийн гамшиг, газар хөдлөх үед анхаарал болгоомжтой байхыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна.