Их Британид коронавирусийн омикрон штамм хурдацтай тархаж байгаатай холбоотой Хатан хаан Зул сарын зоогоо цуцалжээ

Их Британид коронавирусийн омикрон штамм хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор хатан хаан II Елизавета Зул сарын өмнө болдог уламжлалтай гэр бүлийн оройн зоогийг цуцалжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээллээ. Оройн хоол ирэх долоо хоногийн эхээр Винзорийн цамхагт болохоор төлөвлөсөн байсан юм. Энэ жилийн оройн зоогт 50 орчим хүн цуглахаар төлөвлөж байжээ. Өнгөрсөн жил мөн л коронавирусийн халдварын улмаас энэ зоогийг цуцалж байжээ.