ЗГ: Бараа тээврийн өртгийг 75 хувь хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ

Шинэ сэргэлтийн бодлого. 1. Боомтын сэргэлт

Монгол Улс нийт 46 боомттой. Гэвч нийт экспортын 70 хувь Замын-Үүд, Гашуунсухайт,  импортын 92 хувь Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгоод байна. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэг хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дараах боомтуудыг автозам, төмөр замаар холбоно.

– Гашуунсухайт

– Ханги

– Шивээхүрэн

– Бичигт

Үр дүн: Бараа тээврийн өртгийг 75 хувь хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар