Түрээсийн орон сууцанд хамруулах журам

“Буянт-Ухаа 2” орон сууцыг хэрхэн түрээслүүлэх журмыг баталжээ. Засгийн газраас “Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу долоодугаар сарын 4-ний өдрийн  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-ыг баталсан юм. Тус журмыг батлахдаа “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам” болгож нэрийг нь өөрчилжээ.

Нийслэлийн орон сууцны корпорацаас журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.