Н.Түвшинбаярын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болно

Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм бурууг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2021.12.23/ 14:00 цагт эхэлнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны танхимд болох юм. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч болон прокурорын зүгээс Н.Түвшинбаярыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж улмаар түүнийг цагдан хориод байгаа билээ.

Н.Түвшинбаярыг шүүх хурлын товын урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай хийх саналыг түүний өмгөөлөгчид гаргаж, шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Сануулахад: Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр, Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Үүний улмаас Э.Энхбат найм сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн бол Н.Түвшинбаярт хилийн хориг тавьж, хэргийг нь шалгаж байсан юм. Одоо Э.Энхбат начин “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.