ЭМЯ: Нэг хүн нас барж, 191 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 191 хүнээс халдвар илэрчээ.

Мөн нэг хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 1978 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 97 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол 87 нь нийслэлд илэрсэн байна.