Цэцийн дунд суудлын хуралдаанаар Засгийн газрын сайд нарын давхар дээлний асуудлыг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Засгийн газрын дөрөв хүртэлх сайд “давхар дээлтэй” байж болох эсэхийг шийдвэрлэх юм. Тодруулбал: УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.