ХӨСҮТ: Монгол Улсад омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 цар тахлын нөхцөл байдал болон омикрон хувилбар, вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 773 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 597 нь Улаанбаатар хотод, 143 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 33 байна.

Одоогоор 3207 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 415, жирэмсэн эх 201 байна. Гэрийн хяналтад 6737 хүн байна гэв.