НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36, 109 дүгээр цэцэрлэгүүдэд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ. Үнэлгээ хийхэд цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилчид, суралцагчдын эцэг эхийн төлөөлөл, сурагчдаас бүрдсэн нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аюул болон эрсдэлийн түвшинг тодорхойлон ажилласан юм.
Мөн эрсдэлийн дагуу гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.