Б.Энхбаяр: Төрийн бус байгууллагуудаар дамжуулж мөнгө угаах, төсвийн мөнгийг авлигадах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хавтгайрсан нь нууц биш

Холбоо болон САнгийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл нь  иргэний орон зайг хумих эрсдэлтэй гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байгаа тул УИХ-ын гиүшшн хуульб Б.Энхбаярт уг хуулийн төслийг буцаан татах хүсэлтийг хүргүүлжээ. Тэгвэл тэрээр энэ талаар  “Би буцаах биш хэлэлцэх талд нь байгаа. Төрийн бус байгууллагад:
1. Улс төрчид хутгалдахгүй байх
2. Зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа эрхлэх
3. Санхүүжилт шилэн байх
4. Татварын дэмжлэг үзүүлэх гэж байгаашдээ. Эх үүсвэр, зарцуулалтаа шилэн болго гэхээр зарим нь нухчин дарлаа нтр. Төрийн бус байгууллагуудаар дамжуулж мөнгө угаах, төсвийн мөнгийг авлигадах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хавтгайрсан нь нууц биш. Энийг шилэн болгоё гэхээр иргэний нийгмийг нухчин дарах гэж байна нтр. Төр нь ч, иргэний нийгэм нь ч шилэн байя лдаа. Нэг хөнжилд ороод заваарцгаагаад. Төр нь өөрөө төрийн бустайгаа нэг хөнжилд орж заваартсанаас болж аль нь яг ориг буянт үйл юм, аль нь буянт үйлийн нэр зүүж нэр хүнд олох улс төр хийгээд буй нь ч тодорхой бус болсон. Энэ янзаараа нийтэд тусдаа үйл ажиллагаа нь бузар үйл мэт жигшим болно. Салж байж цэвэршинэ. Нийтэд тустай үйл ажиллагааг төрийн оролцоог хумих замаар, ашгийн төлөө бизнесийн байгууллагын оролцоог дэмжих( татварын хөнгөлөлт) замаар хөгжүүлэх бодлогыг дэмжиж байгаа. Нэгэнт татварын хөшүүрэг орох гэж буй тул энд санхүүжилт, тайлагналын шилэн тогтолцоог шаардах нь зүй ёс’ гэв.
Д.Гэрэлээ