2022 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав.

Байнгын хороо 01 дүгээр сард Хууль зүйн туслалцааны тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулан эцэслэн батлуулахаар цаглавартаа тусган баталсан бөгөөд хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм байна.