Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.01.12) 08.30 цагт эхлэв. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хүүхдийн мөнгө олгох шинэ журам болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжлийн сайд нар тодрох аж.

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон. Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болсон юм.
Засгийн газрын хуралдааны дараа шийдвэрийг нь хэвлэл, мэдээллийн байгууллагуудад танилцуулах юм байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийг эргэн мэдээллэх болно.