М.Уранцэцэг жудогоос зодог тайлж, холимог тулааны UFC холбоонд тулалдахаа зарлав

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Дэлхийн аваргын Мөнгө, Хошой хүрэл медальт Мөнхбатын УРАНЦЭЦЭГ жудогоос зодог тайлж буйгаа дуулгав. Учир нь тэрээр холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон байна.
Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр би нэгэн чухал шийдвэрээ хэлэх гэж байна. Яг өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж байна. Дахиж жүдо барилдахгүй. Ингэж хэлэхээр надад хэцүү байна.
Бүхэл бүтэн 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олонтой боллоо.
Үүнээс хойш холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авч ирнэ гэж амлая” гэлээ.