Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар орлогч Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоо мэдэгдлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.01.17/ болж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлж,  нийслэлийн зарим албан хаагчдад арга хэмжээ авахыг Улаанбаатарын хотын захирагч Д.Сумъяабазарт даалгасан.

Тэгвэл яг одоо Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцох захирамжийн төсөл боловсруулагдаж байна хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугар мэдээллээ.

Сануулахад: Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр шахмал түлш хямд учраас иргэд маш ихээр хэрэглэж байна хэмээн мэдэгдэж удалгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан билээ.

Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.