Eрөнхий сайд Л.Оюун -Эрдэнэ БОАЖ-ын сайдыг томилуулах тогтоолын төсөл өргөн барив

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг болон Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдад томилогдохоор нэр дэвшүүлсэн
Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулах тогтоолын төслийг өргөн барив.

Өнөөдөр намрын чуулган хаалтаа хийхээс өмнө БОАЖ шинэ сайдыг томилох бололтой.