ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Нэмэгдүүлсэн тэтгэвэр маргааш өглөө дансанд байршихгүй ч, өдөртөө багтаахыг бид хичээнэ ээ

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Дээрх хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулснаар  Монгол улсын 465 000 ахмад настны тэтгэврийг нэмэх боломжтой болж байгаа юм.
Гэвч тэтгэврийг хэдэн төгрөгөөр хэрхэн яаж нэмэгдүүлэх шийдвэр маргаашийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар тодорхой болох юм. Энэ талаар ХНХ- ийн сайд А.Ариунзаяа “ӨДӨРТӨӨ БАГТААХЫГ БИД ХИЧЭЭНЭЭ

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр эцэслэн баталлаа🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️

Одоо дараагийн процессын хувьд:

👉🏻 Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурж ёсчилно.
👉🏻Ёсчилсон хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.
👉🏻Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
👉🏻Хууль, тогтоолыг “Төрийн мэдээлэл’ эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ.

Дээрх бүх процесс одоо хийгдэж байгаа бөгөөд хүн бүхэн хичээн ажиллаж байна.

🇲🇳🇲🇳🇲🇳Засгийн газар үүний дараа хуралдаж яг хэдэн төгрөгөөр яаж нэмэх талаар тогтоол батлана✅✅✅

Тогтоолын дагуу бид тооцооллоо 🏦банкуудад өгч📩, банкууд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулна💵💳.

Яг шууд маргааш өглөө дансанд байршихгүй ч, өдөртөө багтаахыг бид хичээнэ ээ🙏🙏🙏

Ахмад, буурлууд маань эрт банкруу явахвий. Үр хүүхдүүд нь дансыг нь эхлээд шалгаж өгөөрэй. Бид чинь бүх тэтгэврийг дансанд хийдэг болчихсон шүү дээ.

Дахиад жаахан хүлээзнээрэй🙏🙏🙏Бид хичээн ажиллаж байгаа шүү.’ хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ