Ш.Батхүү нарыг 15-нд шүүнэ

Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёрдугаар сарын 15-нд 10:00 цагт болно. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд шүүх хурал товлогдсон ч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн учраас шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулсан юм. Мөн өмнөх шүүх хурал нь  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд товлосон ч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням өөр шүүх хуралдаан давхардсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан.

Дашрамд дурдахад, Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна” гэж үзээд анхан шатны шүүх рүү буцаах шийдвэрийг гаргасан юм.