Хаданд хашигдсан иргэнийг авран хамгаалжээ

Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Рашаант” гэдэг газар нэг хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан малчин С /32 настай, эрэгтэй/ нь 18 бог малын хамт 200 м орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байсныг 1 цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас буулгажээ.