ФАНТАСТИК ПРОДАКШНЫ ДЭЛГЭЦИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

  • Шижигнэсэн нэгэн үеийн залуучууд нэгдэн 2008 оны зургадугаар сарын нэгний өдөр Фантастик Продакшныг үүсгэн байгуулж байсан билээ. Тэд дэлгэцийн уран бүтээлд мэдлэг, авьяас чадвараа сорин 2009 оноос эхлэн бүрэн хэмжээний уран сайхны киног туурвин үзэгчдийн хүртээл болгосоор ирсэн. Тэдний кино гарсан даруйдаа л олны таашаалд хүртдэг нь Фантастикийн залуусын ур чадварыг харуулдаг. Тэднийг чансаатай, чадварлаг гэдгийг ч үзэгчид аль хэдийнэ хүлээн зөвшөөрч ‘ямар шинэ уран бүтээл гарах бол’ гэсэн хүлээлттэй болжээ.
  • Тэдний гаргаад байгаа бүтээлүүд:
  • Амингоо /short film/ – Ерөнхий найруулагч 2009 он
  • Аз жаргалын шок УСК – Зохиолч, Ерөнхий найруулагч 2013 он
  • Миний ах атаман УСК – Зохиолч, Ерөнхий найруулагч 2014 он
  • 247 градус УСК – Зохиолч,  Ерөнхий найруулагч 2014 он
  • Хар сувдны нууц УСК – Зохиолч,  Ерөнхий найруулагч 2015 он
  • Маш нууц УСК – 1-р найруулагч 2015 он
  • Том толгойтын романс УСК –  Зохиолч, Ерөнхий найруулагч 2016 он
  • 18 нас би чамд хайртай УСК – Зохиолч, Ерөнхий найруулагч 2016 он
  • Зүрхний хилэн УСК – Зохиолч, Ерөнхий найруулагч 2017 он
  • Маш нууц “Байтаг Богд” УСК – Ерөнхий найруулагч 2018 он
  • 37-р Точка ОАУСК – Зохиолч, Ерөнхий найруулагч 2019 он
  • ЗУРА УСК – Зохиолч, Ерөнхий найруулагч 2020 он

Тэдний амжилтууд: Монгол Улсын Засгийн газраас соёл, Урлагийн салбарын шилдэг уран Бүтээлчдэд олгодог дээд шагнал болох “МөнгөнМод” цомыг 2017, 2018 онуудад дараалан хүртсэн. Мөн 2017 онд “Улаанбаатар Олон улсын кино наадам”-аас “Зүрхний хилэн” УСК-оор “Шилдэг түүхэн кино” шагнал хүртсэн. 2018 онд “Mongolian Movie Award” Кино наадмын 11 төрөлд бүтээлээ нэр дэвшүүлж 9 шагнал хүртсэн. 2019 онд “Hollywood in Mongolia” олон Улсын кино наадмын 6 төрөлд бүтээлээ нэр дэвшүүлж 4 шагнал тус тус хүртсэн зэрэг бахдам амжилтуудыг үзүүлээд байна.

Дараагийн уран бүтээл болох түүхэн уран сайхны киноны бэлтгэл ажилдаа өнгөрсөн оноос эхлэн шургуу орсон боловч цар тахлын нөлөөнөөс болж зураачийн багийн ажилд саад учирсан нь тэдний уран бүтээлийн хүлээлтийг маш их үүсгээд байна. Тодруулбал урд хөрш Эрээн хотод хөл хорио тогтоож хил хаасантай холбоо юмсанж.

Тун удахгүй зураг авалт эхэлж нэгэн сайхан бүтээл төрөн гарах нь дамжиггүй бизээ.

Т.Түвшин