Victoria-s Secret-ийн сурталчилгаанд анх удаа Дауны синдромтой загвар өмсөгч оролцлоо

Victoria’s Secret-ийн сурталчилгаанд 24 настай загвар өмсөгч София Хирау оролцсон нь анхны дауны синдромтой хүн болсон байна. Хирау 2019 онд загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Тэрээр энэ удаа нийт 17 эмэгтэйн хамт дотуур хувцасны сурталчилгаанд оролцсон байна. Тус групп нь янз бүрийн арьсны өнгө, биеийн хэмжээ, насны онцлогтой мэргэжлийн болон мэргэжлийн бус загвар өмсөгчдөөс бүрддэг. Энэ удаа ч мөн нас хүйс арьс өнгө харгалзахгүйгээр рекламны нүүр царайгаа сонгожээ. 2019 онд дотуур хувцасны брэндийн анхны ил задгай трансжендер загвар өмсөгч болсон Валентина Сампайо ч мөн кампанит ажилд оролцсон байна.

Эх сурвалж: CNN.com