Вакцины 117 цэгт 505 эмч, ажилтан ажиллана

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 31, II тунд 54, III тунд 337, IV тунд 431, нийт 853 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.7 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3035 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.675 (77.3 хувь), 16-17 насны 27.068 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.