Зарим сургуулийн хичээл өнөөдөр 07:45 цагт эхэллээ

Улаанбаатар хотын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг Их тойруу болон Яармаг дахь  төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс /2022.2.21/ хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал,

  • 21 сургууль 07:45 цагт
  • 15 сургууль 08:15 цагт
  • 23 сургууль 09:00 цагт хичээлээ эхлүүлж байна.

Сурагчдын хичээлийн цагийг дээрх байдлаар өөрчилснөөр эцэг, эхчүүдийнх нь ажлын цагийн хуваарьт мөн уян хатан хандахыг нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвлөмж болгосон. Тодруулбал, хүүхдийнх нь хичээлийн цаг өөрчлөгдсөн бол эцэг, эхчүүдийн ажилдаа ирэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00 гэх мэтчилэнгээр байгууллага бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулахыг зөвлөсөн билээ.  Эдгээр арга хэмжээг авснаар түгжрэлийг 12.5 хувиар бууруулна хэмээн тооцсон. Уг зохицуулалт зөвхөн энэ хичээлийн жилд мөрдөгдөх юм.

ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
1 БЗД БҮС – I 21-р сургууль 8:15 13:45
2 БЗД 84-р сургууль 7:45 13:15
3 БЗД БҮС – II 33-р сургууль 7:45 13:15
4 БЗД 48-р сургууль 8:15 13:45
5 СБД БҮС – I 1-р сургууль 7:45 13:15
6 СБД ӨЗБЛАСургууль 8:15 13:45
7 СБД БҮС – II 31-р сургууль 7:45 13:15
8 СБД 6-р сургууль 8:15 13:45
9 СБД БҮС – III 45-р сургууль 7:45 13:15
10 СБД 11-р сургууль 9:00
11 СБД БҮС – IV Байгаль эх лицей сургууль 8:15 13:45
12 СБД 2-р сургууль 7:45 13:15
13 СБД Монгол Улсын Консерватори 7:45 13:15
14 СБД БҮС – V МУБИС – ЕБС 7:45 13:15
15 ЧД БҮС – I 5-р сургууль 7:45 13:15
16 ЧД 50-р сургууль 8:15 13:45
17 ЧД БҮС – II 23-р сургууль 7:45 13:15
18 ЧД 24-р сургууль 8:15 13:45
19 ХУД БҮС – I 18-р сургууль 7:45 13:15
20 ХУД 15-р сургууль 8:15 13:45
21 ХУД БҮС – II 52-р сургууль 7:45 13:15
22 ХУД 75-р сургууль 8:15 13:45
23 ХУД БҮС-III 130-р сургууль 7:45 13:15
НИЙТ 14 9 14 9
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
1 БЗД Кириллица 9:00
2 БЗД БҮС – II Оюунлаг 7:45 13:15
3 БЗД  Уудам монгол 9:00
4 БЗД БҮС – III Шинэ монгол 7:45 13:15
5 БЗД Төгсдэлгэрэх 8:15 13:45
6 БЗД БҮС – IV Шилдэг 9:00
7 БЗД Их засаг лицей 9:00
8 БЗД БҮС – V Эрхэм баян эрдэм 9:00
9 БЗД Гёте  7:45 13:15
10 БЗД БҮС – VI Оюуны-Оньс 9:00
11 СБД БҮС – I Логарифм 7:45 13:15
12 СБД Үй цай 8:15 13:45
13 СБД БҮС – II Сант 7:45 13:15
14 СБД Улаанбаатар элит 8:15 13:45
15 СБД БҮС – III Шинэ үе 8:15 13:45
16 СБД БҮС – IV Эрдэмтөгс 9:00
17 СБД Сэлбэ 9:00
18 СБД БҮС – V Дойче шуле 9:00
19 СБД Кинг кидс 8:15 13:45
20 СБД БҮС – V Эрдмийн уурхай 9:00
21 СБД Хаан эрдэм 9:00
22 ЧД БҮС – I Тусгал 9:00
23 ЧД Олонлог 9:00
24 ЧД БҮС – II Оюут 8:15 13:45
25 ЧД Олонлог эгзэ 7:45 13:15
26 ХУД БҮС – I Орчлон сургууль 9:00
27 ХУД Хобби сургууль 9:00
28 ХУД БҮС – II Оргил сургууль 9:00
29 ХУД Монгол билиг оюун сургууль 9:00
30 ХУД БҮС- III Орхон Хасү сургууль 9:00
31 ХУД БҮС – IV Шинэ Монгол Харумафүжи сургууль 7:45 13:15
32 ХУД Бритиш сургууль 9:00
33 ХУД БҮС -V Сакура сургууль 9:00
34 ХУД Солонго Эс Эф сургууль 9:00
35 ХУД БҮС – VI Жет тэмүүлэл сургууль 9:00
36 БЗД БҮС – I И-Эс-Эм 7:45 13:15