Үхэлтэй тэмцэж байгаа бяцхан охин залилангийн БАЙ биш!!!

Найман настай НИНЖИН охин 2019 онд  11 сард Чихний дэлбэн гэмтэж хавдан цус хуралт үүссэнээр ЭМЖЖ эмнэлэгт ханджээ. Уг хавдар ангийнх  нь хүүхэд зүүн чих рүү нь цохьсоноос үүдэн гарсан байна.  Тиймээс ЭМЖЖ эмнэлгийг зорьж хоёр сар гаруй тус эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Гэвч 2020 оны нэгдүгээр сард дэлбэнгээс чихний ар хэсэг рүү хавдаж улмаар ЭХЭМҮТ-д яаралтай хагалгаа хийлгэжээ.   Хагалгааны дараа тухайн хэсэг огцом томорч хавдсан учир дахин хагалгаанд орсон байна. Тус хагалгааны үед хавдсан хэсгээс эд авч шинжилгээнд өгсөн боловч хоёр сарын хугацаанд Монголд онош тодорхойлж чадаагүй байна. Үүний дараа эмчлэгч эмчийн зөвлөсний дагуу БНСУ-н Асан эмнэлэг рүү эдийг шинжилгээнд явуулжээ.

Харамсалтай нь 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд шинжилгээний хариу EWING SARCOMA буюу ЯС ЗӨӨЛӨН ЭД МӨГӨӨРСНИЙ хорт хавдар гэх оноштой иржээ.  2020 дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ЭХЭМҮТ-ийн цусны тасагт хэвтэж VINCRISTINE, CYCLOPHOSPHAMIDE 1200mg, IFOSFAMIDE, ETOPOSIDE, DOXORUBICIN гэх хими тариануудыг 17 курс буюу 26 удаа нэг жилийн хугацаанд хийсэн байна. Харамсалтай нь  хими тариа хийгдэж эхлэхэд хавдар цээжний хөндий рүү үсэрхийлсэн байсан тул хүндрэл гарчээ. Улмаар 2021 оны 10 дугаар сард чихний ард дахин хөндүүртэй хавдар үүсч томорсон байна.

Хоёр жилийн турш хүнд өвчинтэй тэмцсэний эцэст Итали улсын Женова хот дахь “Гаслини’ эмнэлэгт бүрэн эмчлүүлэх боломж бий болсон ч охинд дахин нэг хүнд асуудал тулгараад байна. Учир нь эмнэлгийн зүгээс эмчилгээний төлбөр болох 70.000 еврог төлсөн тохиолдолд охинд эмчилгээ хийж эхлэх шаардлагыг тавьжээ. Гэсэн ч цаг алдахгүйн тулд ээж охин хоёр тус улсыг зорьж эмчилгээгээ эхлүүлээд байгаа юм.

Итали улс, Женова хот, Гаслини эмнэлэг

Охины гэр бүлийнхний хувьд санхүүгийн хүндрэл үүсч тэд хандивын аян өрнүүлж элэг нэгт Монголчууд сайхан сэтгэлийн дөл бадрааж тусламжийн гараа сунгасаар байгаа билээ.

Өмнө ба 26 удаагийн хими эмчилгээний дараа

Гэвч сүүлийн үед охины онош болон зургийг ашиглан хуурамч хаяг нээж, хандив авч  эхэлсэн байна.  Тус хуурамч хаягт түүний гэр бүлийн биш данс, утасны дугаарыг байршуулан нийгмийн сүлжээнд олон хүнтэй группд байрлуулж ЗАЛИЛАН хийж байгаа хэд хэдэн тохиолдол шил даран гарч байгаа аж.  Тиймээс НИНЖИН охины хандивыг зөвхөн түүний ээж Л.УНДАРМАА Хаан болон ХХБ-ны доорх хоёр дансаар авч байгааг албан ёсоор мэдэгдэе.

АНХААРУУЛАХАД: НИНЖИН охины ээжийн хөтөлдөг албан ёсны НИНЖИН СЭТГЭЛ пэйж хуудаснаас цор ганц бодит үнэн мэдээллийг аваарай.

Мөн НИНЖИН охины хандивт нэгдэхийг та бүхнээсээ дахин дахин хүсьe.

Хандивын данс:

Хаан банк – 5022989525 (Л.Ундармаа, ээж)

Худалдаа хөгжлийн банк – 432005981 (Л.Ундармаа, ээж)

Аав, эгч дүү, нартаа чамайг гэсэн хэн бүхэндээ, дулаан гэртээ хурдан эдгээд ирээрэй охин минь.

Хуурамч хаяг, нэр, данс

Т.Түвшин