Өнөөдөр цахим орчинд ачилтын машины бэхэлгээ тасарч осол гаргаж буй бичлэг тархсан. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр тус ачилтын машин ачилт хийх зөвшөөрөлгүй байсан гэх мэдээлэл байна.
Тус хэргийн талаар цагдаагийн байгуулагаас тодруулахад тус хэрэг бүртгэгдээгүй. Учир нь бичлэгт гарсан авто машины эзэд тохиролцсон байж магадгүй тул мэдээллээгүй байж болзошгүй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгнө гэв.
Д.Гэрэлээ