Манай тамирчид Бээжин 2022 паралимпид хүчээ сорино

“Бээжин 2022” Өвлийн паралимпын наадмын пара гүйлтийн цанын тамирчдын бэлтгэл үргэлжилж байгаа бөгөөд ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гуравдугаар сарын долоонд 20 км зайд сонгомол техникээр хурдаа сорино.

Улмаар гуравдугаар сарын есөнд спринт зайд, гуравдугаар сарын найманд 12,5 км зайд тэших техникээр уралдана. Энэ удаагийн паралимпын наадамд 51 улсын тамирчид оролцох урьдчилсан мэдээ байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөх юм байна.

ОХУ болон Беларусь улсын тамирчдыг тэмцээнд оролцуулахаар болжээ. Харин амжилт тооцохгүй, медаль олгохгүй байхаар Олон улсын паралимпын хорооноос шийдвэрлэсэн байна.