Долоогийн бүлэг ОХУ-аас эрчим хүчний хамааралтай байдлаа бууруулж, эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр тохирлоо

Долоогийн бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нар өчигдөр Украины нөхцөл байдлын асуудлаар цахимаар шуурхай хуралдлаа. Энэ хурлаар 7-гийн бүлэг Оросоос хамааралтай байдлаа бууруулахын тулд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Тодруулбал, 7-гийн бүлгийн хамтарсан мэдэгдэлд шингэрүүлсэн байгалийн хийнд хөрөнгө оруулах нь чухал гэж үзсэн байна. Мөн Европын холбооны Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг ч 7-гийн бүлгийн орнууд хүлээн зөвшөөрчээ.